Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 12 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 12 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон голын хяналт-шинжилгээний цэгээс нийт 5 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 307-326 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй байлаа.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 210-223 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
0.1 |
0.01 |
0.002 |
0.003 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
5.93 |
1.3 |
0.2 |
0.04 |
0.001 |
0.011 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
5.14 |
0.2 |
0.2 |
0.04 |
0.004 |
0.013 |
4 |
Орхон – Шаамар |
5.44 |
0.6 |
0.6 |
0.07 |
0.006 |
0.021 |
5 |
Орхон – Сүхбаатар |
5.32 |
0.6 |
0.2 |
0.05 |
0.005 |
0.027 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2019 оны 12 дугаар сарын 11-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 85.93%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2019 оны 12 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орж |
7.24 |
145.4 |
31.67 |
43.65 |
38.7 |
3.582 |
1.33 |
0.275 |
0.33 |
85.93 |
Гарч |
7.45 |
10.8 |
18.34 |
6.14 |
6.0 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: 2019 оны байдлаар Сэлэнгэ мөрөн дээд хэсгээр маш цэвэр доод хэсгээр цэвэр, Орхон гол дээд, дунд, сүүл хэсэгтээ цэвэр Хараа гол дээд, дунд, сүүл хэсэгтээ маш цэвэр, Ерөө гол дээд хэсгээр цэвэр, дунд болон сүүл хэсэгтээ маш цэвэр, Бугант, Туул голууд цэвэр, Зэлтэр, Бургалтай, Хүдэр голууд маш цэвэр, Буурь гол бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 85.93% ба цэвэршүүлээд гарч байгаа бөгөөд фосфор 2.39 дахин стандартаас давсан байна.
Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 12-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.006 мг/м3, хамгийн их нь 0.022 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.025 мг/м3, хамгийн их нь 0.054 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.140 мг/м3, хамгийн их нь 0.470 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.127 мг/м3 , хамгийн их нь 0.222 мг/м3 байлаа. РМ10 тоосонцор 12 сарын 02-нд 1.31 дахин, 05-нд 1.88 дахин, 16-нд 1.05 дахин, 23-нд 2.22 дахин, 26-нд 2.19 дахин тус тус стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 66 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.025 мг/м3, хамгийн их агууламж 0.056 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.005 мг/м3, хамгийн их агууламж 0.012 мг/м3 байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл